Эмийн ургамал

Алтан гагнуур – Rhodiola rosae L.

Овог: Зузаалай – Grasullaceae

Гадаад байдал:  Бор   хайрсаар хучигдсан үндэслэг иш болон махлаг бүдүүвтэр иш бүхий 15 -30 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал. Түүний шүдлэг захтай, уртавтар зууван юлдэн хэлбэрийн махлаг навчис нь ишнээсээ цуварч ургасан байна. Навч иш нь гадуураа бүдэг хөхөвтөр лаван өнгөртэй.

Цэцэг:  Ногоовтор шаргал цэцгүүд нь ишний оройд бөөгнөрч бамбай  баг цэцэгүүсгэдэг                                    

Үр жимс: Үр жимс нь гадагшаа эргэн махийсан хавтага.

Газар зүйн тархалт:  Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол Алтай, Дундад халх зэрэг ургамал газар зүйн тойргуудаар ой тайгын бүс, асга хадтай энгэр, голын эргийн чулуурхаг хөрсөнд ургана.

Химийн бүрэлдэхүүн:  Үндэслэг ишэнд байх гол бодисууд нь фенол спирт түүний гликозидууд, флавноид, аргаах бодис зэрэг фенолт нэгдлүүд юм. Фенол спиртээс n-оксифенилэтанол буюу тирозолон нь ургамал салидрозид гликозид хэлбэртэй байдаг. Салидрозид нь 0,5-1% хүртэл байна.

Түүхий эд: Түүхий эд нь бүтэн буюу хэсэглэгдсэн үндэслэг ишнээс тогтоно. Алтан гагнуурын үндэслэг иш олон толгойтой, бүдүүн, богино, зөв бус хэлбэртэй дээд хэсгээрээ бор хүрэн гялтгар нимгэн хайрсны үлдэгдэлтэй. Голлосон бүдүүн үндэстэй. Үндэслэг иш тэгш хугарах ба дотор тал нь цайвар ягаан өнгөтэй, гашуувтар аргаах амттай. Тааламжтай үнэртэй байна.

Хэрэглэх нь: Алтан гагнуурын бэлдмэлүүд оюуны болон биеийн хүчний ажиллах чадварыг сайжруулна. Эмнэлгийн практикт газрын доорхи хэсгээс бэлдсэн түүхий эдийн спиртэн хандыг мэдрэлийн ядаргаа, ажиллах чадвар буурах, мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлтийн үед хэрэглэнэ. Монголын уламжлалт анагаах ухаанд уушигны сүрьеэ, ясны хугарал, арьсны өвчин, халуун бууруулах, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад хэрэглэнэ.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Яргуй зажилж залгивал хоолойны ангина эдгэдэг гэсэн үнэн үү?
2. Cheburashka | 2011-05-15 01:32:33
хөөрхөн блог бна, чи /та/ ямар мэргэжилтэй вэ,
3. dashtsermaa | 2011-05-15 17:09:19
cheburashka-minii blogoor zochilsond bayrlalaa.
4. nomiko (зочин) | 2012-01-16 15:36:34
dashtsermaa tand ih bayrlalaa nadad ih tus bololoo
5. Амраа (зочин) | 2013-02-20 20:19:13
Маш гоё юм бн яг хрэг болоод бсийн хрэг боллоо баярлалаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.